Дотуур байрны санал, баталгаажуулалт сунгагдлаа

Share Button

МУИС-ийн оюутны дотуур байрны бүртгэлд хамрагдаж амжаагүй оюутнуудын хүсэлтийн дагуу 2020.09.15-ны өдрийн 12:00 цагаас 2020.09.16-ны өдрийн 12:00 хүртэл байранд амьдрах саналыг СиСи мэдээллийн системээр авах бөгөөд санал баталгаажуулах хугацааг 2020.09.16-ны 12:00 цагаас 2020.09.17-ны өдрийн 12.00 цаг хүртэл байхаар шийдвэрлэлээ.

Дотуур байранд амьдрах оюутнуудыг 2020.09.18-ны өдрөөс эхлэн байрлуулж эхлэх болсон тул дотуур байрны зохион байгуулагчтай оршин суух гэрээг байгуулж оршин суугчийн үнэмлэх авч амьдрах эрэхээ баталгаажуулна уу.

Мөн дотуур байртай холбоотой санал хүсэлтийг Оюутан, төгсөгчийн хэлтсийн дотуур байр хариуцсан мэргэжилтэнд хандаж гаргана уу.

2020.09.21-ний өдрөөс эхлэн тусгай хуваарийн дагуу дотуур байранд оршин суух оюутан бүр МУИС-ийн ЭМТөвд эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдахыг анхаарна уу.

Дотуур байр хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барих:
Утас: 75754400-1520
Хаяг: Хичээлийн 2-р байр 109 тоот

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС