“Цахим хичээлийн агуулга, Open edX системийн хэрэглээ” сургалт зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн номын сангийн 203 тоот танхимд “Цахим хичээлийн агуулга, Open edX системийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтыг цахим сургалт түүний агуулга, агуулгыг боловсруулах, тавигдах шаардлага, Open edX системийг хичээл сургалтад хэрхэн хэрэглэх зэрэг агуулгаар С.Отгонцэцэг /БХЦСТ/,  Б.Ганбат /ХШУИС – ЭХИТ/  багш нар удирдан явуулав.

Сургалтад бүрэлдэхүүн сургуулиудын 32 тэнхимээс нийт  69 багш оролцохоор хүсэлтээ ирүүлснээс 58 багш оролцлоо. Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан багш нартаа талархал дэвшүүлье !

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ