МУИС-ийн ажилтны хөдөлмөрийн харилцааг “МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулж байсан бөгөөд зарим харилцаа тус журмаар зохицуулагдаагүй, орхигдсон байсан тул ажлын хэсэг байгуулан журмыг боловсруулж, МУИС-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/229 тоот тушаалаар “МУИС-д ажилтан ажиллуулах журам”-ыг баталлаа. Тус журам нь МУИС-ийн ажилтны сонгон шалгаруулалт, орон тоо төлөвлөлт, эрх, үүрэг, сургалт хөгжүүлэлт, ажлын үнэлгээ, хариуцлага, ажил хүлээлцэх харилцааг зохицуулах юм.
Журамтай ЭНД дарж танилцана уу.