Австри Улсын Венийн их сургуулийн ( University of Vienna, Austria) багш/ажилтан, магистр/докторын Эрасмус+ солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Европын холбооны Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Венийн их сургуульд зарлагдсан чиглэлээр МУИС-ийн багш/ажилтан (2), магистр, докторын (1) богино хугацааны солилцооны хөтөлбөр (2021)-ийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн орон тооны багш/ажилтан, магистр докторын түвшний суралцагч байх ёстой бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Венийн Их Сургуулиас зарлагдсан дараах тодорхой чиглэлээс сонгон суралцана (өөр чиглэлд хүсэлт гаргах боломжгүйг анхаарна уу). Үүнд:

Мэргэжлийн чиглэл:

  • Түүх, археологи /History & Archeology/
  • Герман судлал /German Studies/
  • Нийгмийн антропологи /Social Anthropology/
  • Улс төрийн шинжлэх ухаан, Европ судлал /Political Sciences, European Studies/
  • Харилцаа холбоо судлал /Communication Studies/
  • Бизнесийн ухаан/Business Studies/

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:

  • Багш/ажилтан солилцоо: 5 хоног + 2 аяллын хоног (2 хүн)
  • Оюутан солилцоо: 4 сар /магистр, доктор/ (1 хүн)

Хэлний мэдлэгийн шаардлага:

  • Багш/ажилтан солилцооны хөтөлбөрт хамрагдах хэлний шаардлага: English C1
  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хэлний шаардлага: English В2

Венийн их сургуулийн хөтөлбөрүүдийн 80% нь герман хэл дээр явагддаг бөгөөд  Герман судлалаар суралцах бол герман хэлний B2 түвшинтэй, бусад чиглэлээр суралцах бол англи хэлний В2-С1 түвшний мэдлэгтэй байхыг шаардана.

Бүрдүүлэх материал:

Оюутан солилцоо:

  • Судалгааны төлөвлөгөө (Англи хэл дээр)
  • Суралцаж ирээд өөрийн судалгааны чиглэлд оруулах хувь нэмрийн талаар дурдсан эссэ (Англи хэл дээр)
  • Тодорхойлох захидал/Recommendation letter – 2 (Монгол хэл дээр бичигдсэн бол англи орчуулгыг хавсаргана)
  • Магистр/докторын оюутан гэдгийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
  • Докторын оюутан бол Венийн их сургуулийн зөвлөх багшийн зөвшөөрсөн захидал

Багш, ажилтан солилцоо:

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

  • Зуны семестр (2021 оны 3-р сараас 6-р сар): 10-р сарын 28 хүртэл

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Тэтгэлгийн хэмжээ: Бүх төрлийн даатгал, нислэгийн тийзийн төлбөр, амьжиргааны зардлыг хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://international.univie.ac.at/en/student-mobility/incoming-students/erasmus-international-mobility/requirements/#c326447

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар