“Хэлэлцүүлэг 1”-т урьж байна

Share Button

Сэдэв: “Шинжлэх ухааны хөгжил, судалгаа шинжилгээнд өрсөлдөөн, үр дүн, инновацид суурилсан, нээлттэй, ил тод зарчмыг нэвтрүүлэхэд эрх зүйн орчны нөлөө”

Зорилго: Их сургуулийн сургалт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход МУИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын оролцоог хангах, эрдмийн хамт олны санал бодлыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хамрах хүрээ: МУИС-ийн удирдлага, эрдэмтэн багш, профессор, ажилтан, Үйлдвэрчний эвлэл, Ахмадын холбоо, Бие даасан нэгжүүдийн төлөөлөл

Хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 12-ны 15.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 320 тоот танхим

Зохион байгуулагч: Ажлын хэсэг

Үр дүн: УИХ-ын 2020 оны намрын чуулганаар хэлэлцэх боловсрол, шинжлэх ухааны хуулийн төслүүдэд тусгавал зохих МУИС-иас өргөн барих санал, зөвлөмж боловсруулах

 

Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар