Эрдмийн их хэлэлцүүлэг “Хэлний философи” сэдвээр 2020 оны 10 дугаар сарын 9-ний Баасан гарагт МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хурлын танхимд болов.
Хэлэлцүүлгээр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэн, санал солилцов.
- “Монгол хэл шинжлэлд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн оруулсан хувь нэмэр” Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D) Э.Пүрэвжав
- “Людвиг Витгенштейний боловсруулсан хэлний философи” МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, Шашин судлалын тэнхимийн профессор, доктор (Sc.D) Ц.Гомбосүрэн
- “Монгол хэлний хэвшмэл хэллэгийн утгыг танин мэдэхүйтэй холбох нь” Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Энхжаргал
- “Орчуулгазүйн тайлбарламж хандлага” МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Ш.Эгшиг
- “Нэр томьёо ахуйн сургаалтай холбогдох нь” Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг
Эрдмийн их хэлэлцүүлэг нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “ХЭЛ ШИНЖЛЭЛ БА ОРЧИН ҮЕ” нээлттэй өдөрлөгийн үеэр болсон бөгөөд тус хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд болон МУИС-ийн гадаад хэлний ахьсан түвшний эрдэмтэн багш нар, докторант, магистрант нар уг хэлэлцүүлэгт оролцлоо.
МУИС-ИЙН ШУС-ийн ХУС-ын Орчуулгазүйн Профессорын баг