Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн 2020-2021 оны хичээлийн жилийн “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна 

Share Button

Хөтөлбөрийн зорилго: Багш өөрийн лекцийн хичээл дээр тухайн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, туршлагатай, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн зүтгэлтнийг урьж лекц уншуулах, ярилцлага зохион байгуулах хэлбэрээр уг хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан, суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Хөтөлбөрт багш нар хэрхэн хамрагдах вэ?

МУИС-ийн багш нар дараах шаардлагын хүрээнд Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт хүсэлтээ гаргах боломжтой.

Зочин багшид тавигдах шаардлага

  • Лекцийн зочин багш нь тухайн /холбогдох/ шинжлэх ухааны чиглэлээр боловсролын эсвэл эрдмийн зэрэгтэй байна.
  • Хичээлийн зочин багшаар уригдан ирэхээс өмнө тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгатай танилцсан байна.
  • Тухайн хичээлийн суралцахуйн зорилтот үр дүнгийн хүрээнд суралцагсдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, зөв хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвар, туршлагатай байна.
  • Академик байгууллагын соёл,хэм хэмжээ болон МУИС-ийн дотоод дүрэм, журмын хүрээнд лекц унших, семинар, ярилцлага хөтлөн явуулна.

Зочин багшийг урих анкет бөглөх

  • Лекцийн зочин багш-ийн хөтөлбөрт 2020 оны 10 дугаар сарын 14-өөс эхлэн хүсэлт гаргах боломжтой бөгөөд сонирхсон багш нар Энд дарж анкетыг бөглөнө үү.

  

МУИС Номын сан 209 тоот

Утас:  7575-4400  /1177/