Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны мэдээлэл

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. 2020 оны худалдан авах ажиллагааны үйл явцын танилцуулга.
  2. Дижитал их сургууль төслийн санал боловсруулах ажлын хэсгийн тайлан, төслийн санал танилцуулга.
  3. Цагийн үнэлгээнд өөрчлөлт оруулах тухай.
  4. Сангийн яамнаас МУИС-ийн 2018, 2019 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө танилцуулга.
  5. МУИС-ийн статистик тоон үзүүлэлт.
  6. Бусад асуудал.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Худалдан авах ажиллагааны явцтай танилцаж, үүрэг даалгавар өгөв.
  2. Төслийг дэмжиж тодорхой хугацааны дараа үр дүнг нь танилцуулахаар шийдвэрлэв.
  3. Цагийн үнэлгээнд оруулах өөрчлөлтийг дэмжиж, цагийн багшийн ажлын хөлсийг тооцохдоо лекц, семинарыг кредит системээр тооцохоор шийдвэрлэв.
  4. Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг нэгжүүдэд мөрдүүлэхээр шийдвэрлэв.
  5. МУИС-ийн статистик тоон үзүүлэлтийн бүтэц, загварыг батлав.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар