“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ” ЗАРЛАГДЛАА

Share Button

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт нийт 85 суралцагчийг шалгаруулна. Үүнд:

  1. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагчдад олгох тэтгэлэгт-80
  • Байгалийн ухааны салбарын 20 суралцагч
  • Бусад салбарын 60 суралцагч
  1. Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид-5

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

  1. Улиралд  12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, сүүлийн гурван улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан, (байгалийн ухааны хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх),
  2. МУИС-ийг төлөөлж  Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч байх, (2020 оны амжилт тооцогдоно.)
  3. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, (Монгол)
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар.

ЖИЧ:  Хос хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчийн хувьд зөвхөн суурь хөтөлбөрт нь тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хүсэлт гаргаж буй суралцагч нь Сиси системээр хүсэлт гаргасны дараа бүрдүүлэх материалыг тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 12.00 цаг хүртэл

Материал хүлээн авах  газар: МУИС хичээлийн 2-р байр, 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс

Лавлах утасны дугаар: 77307730-1514

n.altanzul@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар