МУИС-ийн дүрмийн 4.3.1, 4.4.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгууллаа.
Судлан шалгаруулах ажлын хэсэг нь тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоох, шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулах, хамт олны хурлыг зохион байгуулж нууц санал хураалт явуулах, үр дүнг МУИС-ийн захиралд хүргүүлэх ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны дотор багтаан зохион байгуулна.