“МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ”- ИЙН НЭРЭМЖИТ СУДЛААЧ ОЮУТНЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ БОЛЛОО

Share Button

Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь 2017 онд байгуулагдаж байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ашгийн  бус байгууллага юм. 

Тус нийгэмлэг нь Монгол Улсын Их сургуультай хамтран 2020–2021 оны хичээлийн жилээс эхлэн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдад сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. 

Хөтөлбөрийн хүрээнд Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн 2 суралцагчид тус бүр нэг сая төгрөгийн  тэтгэлгийг олгох бөгөөд сонгон шалгаруулалтыг ХБООИТ-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн баг, Оюутан, төгсөгчийн хэлтэс, ивээн тэтгэгчээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж, суралцагчдын сурлага, судалгаа шинжилгээ, нийгмийн идэвх оролцоо, урлаг спортын амжилтыг шалгуур болгон залуу хойч үеийнхнийг дэмжих, эрдэмд шамдан суралцах, ихийг хийж бүтээх эрмэлзэл бүхий залуу судлаачдад урам өгөх тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм.

Тус нийгэмлэг цаашид шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх хөтөлбөрийг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сангууд, хувь хүмүүсийг уриалж байгаа явдалд МУИС-ийн зүгээс талархал илэрхийлье.

                            Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар