Сургалт 2020 оны 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд ЦАХИМ-аар зохион байгуулагдана.
СУРГАЛТЫН ТОЙМ:
Компанийн тухай хуулинд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ-ын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар хуульчилж өгсөн билээ. Манай сургалт Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталгаажсан албан ёсны ГЭРЧИЛГЭЭ-г суралцагчдадаа ОЛГОДОГ.
СУРГАЛТ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2020 оны 12 дугаар сарын 4-нд 10.00 цаг
СУРГАЛТ ДУУСАХ ХУГАЦАА: 2020 оны 12 дугаар сарын 5-нд 15.00 цаг
МАНАЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД:
- МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
- Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
- Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
- Та хаанаас ч сургалтандаа хамрагдах боломжтой.
СУРГАЛТАД ХЭН ХАМРАГДАХ ВЭ:
Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана.