Пост-докторын судалгааны тэтгэлэг зарлаж байна

Share Button

МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессоруудын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг олгохоор сонгон шалгаруулалтыг 2 дахь жилдээ зарлаж байна.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлэгт зарлагдсан сэдвүүд: 

  1. Органик нарны зайн үүсгүүр гарган авах, түүний судалгаа
  2. Агаарын бохирдлын агууламж, хүн болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн судалгаа
  3. Ус, хөрсөн дэх хүнцэл ба ураны үүсэх, тархах механизм, цэвэршүүлэх технологийн судалгаа
  4. Ионжих цацрагийн тусламжтай хүнсний хадгалагдах хугацааг уртасгах, аюулгүй байдал, чанарын баталгааг сайжруулах нь 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://graduate.num.edu.mn/?p=2794 холбоосоор хүлээн авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар