МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн цахим хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн профессор, багшийн эрдэм шинжилгээний багц цаг, мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний багц цаг, төсөл, гэрээт ажил, судалгааны суурь зардлыг системд бүртгүүлэх, баталгаажуулах ажлын удирдамж.
- Багш, ажилтны ур чадварын нэмэгдлийн талаар.
- МУИС-ийн Захиргааны нэгжийн цахим харилцааны удирдамж.
- Бусад асуудал.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Удирдамжид саналуудыг тусган батлахаар шийдвэрлэв.
- Багш, ажилтны ур чадварын нэмэгдлийг захирлын тушаалаар батлахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн Захиргааны нэгжийн цахим харилцааны удирдамжийг холбогдох хууль, журмыг тусган дахин ярилцахаар шийдвэрлэв.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР