Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ болон МУИС хооронд эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, нийгэмд чиглэсэн үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.


МУИС болон ШӨХТГ нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг олон нийтийн санал асуулга, суурь судалгааны үр дүнг үндэслэн тодорхойлох, тухайн асуудлуудын талаар төрөөс барьж буй бодлого, эрх зүйн зохицуулалтыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулах судалгааг хамтран гүйцэтгэх, санал зөвлөмжийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр хамтран ажиллана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар