Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын анхааралд

Share Button

МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтийг Оюутан, төгсөгчийн хэлтэст 1464 суралцагч ирүүлсэн байна.

Боловсролын зээлийн сангаас тус улиралд МУИС-д 941 суралцагч хамрагдах хяналтын тоог тогтоосон болно. Иймд МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг байгуулагдаж нийт хүсэлт ирүүлсэн суралцагчаас сонгон шалгаруулалт хийж 3.2 болон түүнээс дээш дүнтэй суралцагчдад Оюутны хөгжлийн зээл олгохоор шийдвэрлэв. 

3.2 дээш голч дүнтэй суралцаж оюутны хөгжлийн зээлд хамрагдах болзол хангасан суралцагчид Боловсролын зээлийн сангийн https://studentaid.gov.mn/request линкээр хандаж өөрийн мэдээлэл материалаа 2021 оны 2 дугаар сарын 26-ны дотор оруулна уу. Дүнгийн голчийг СиСи мэдээллийн системээс нарийвчлалтай тооцож цэвэр 3.2 байхаар шийдвэрлэсэн болно. 

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар