Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Дадлагын зардал, ажлын хөлс тооцох тухай /ЭБХ-ийн дарга Б.Хишигням/
  2. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах удирдамж батлах тухай /ЗХНГ-ын дарга Г.Мөнхбаяр/
  3. 2021 онд судалгаа, сургалтын болон захиргааны ассистантшип ажиллуулах орон тоо, тэтгэлгийн хэмжээг тогтоох тухай /АТС-ийн захирал Н.Баатарбилэг/
  4. МУИС-ийн захиргааны нэгжийн цахим харилцааны удирдамж батлах тухай /ЭШХ-ийн дарга Г.Амарсанаа/

ГАРСАН ШИЙДВЭР:

  1. Дадлагын зардал, ажлын хөлс тооцох тухай асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулав.
  2. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах удирдамж батлахаар шийдвэрлэлээ.
  3. 2021 онд судалгаа, сургалтын болон захиргааны ассистантшип ажиллуулах орон тоо, тэтгэлгийн хэмжээг тогтоох тухай асуудалд Засгийн газраас өгсөн хэмнэлтийн горимоор ажиллах чиглэлийн  дагуу Захиргааны туслахаар ажиллах тоог багасгах, олгох тэтгэлгийн хэмжээг 420,000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.
  4. МУИС-ийн Захиргааны нэгжийн цахим харилцааны удирдамжид гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган батлахаар шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар