Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх зорилготой. Эхний 3 жилд ШУС-ийн Ажил мэргэжил судлал хөтөлбөрөөр элссэн  ахисан түвшний 1 суралцагчид тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 50.000 иен
Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд магистрын Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элссэн суралцагч байх
  2. Элсэлтийн шалгалтын оноог харгалзах

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/  татах
  2. Ажил мэргэжлийн хөтөлбөрт суралцах онцлогийг илэрхийлсэн эссе /Эссэ нь 300-аас доошгүй үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн, өөрийн нэрийг бичсэн байна/.

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 19-ний 16.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар