Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын мэдээлэл

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. Судалгааны ажлын байгууллагын хяналтын хорооны журмын төсөл танилцуулах /ЭШХ-ийн дарга Г.Амарсанаа/
  2. МУИС-ийн дотоод төслийн гүйцэтгэлд хийсэн өгөгдлийн шинжилгээний тайлан /ЭШХ-ийн дарга Г.Амарсанаа/
  3. Цахим сургалтын явцын үнэлгээ /суралцагчаас авсан санал асуулга/ /ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогт/

ШИЙДВЭР

  1. Судалгааны ажлын байгууллагын хяналтын хорооны журмын төслийг хэлэлцээд, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  2. МУИС-ийн дотоод төслийн гүйцэтгэлд хийсэн өгөгдлийн шинжилгээний тайлан танилцуулав.
  3. Цахим сургалтын явцын талаар суралцагчаас авсан санал асуулгын дүнг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
  • Захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А17 тоот тушаалын хүрээнд 29 хичээлийн дутуу оролтыг нөхөж оруулах, цуцлах саналтай 5 хичээлийг тэнхимээс нь тодруулан багшийг сольж оруулах, үүнтэй холбоотойгоор тухайн багшийн цуцлагдсан хичээлийн А цагийн гүйцэтгэлийг хасч тооцохоор шийдвэрлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар