Голомт банктай байгуулсан гэрээг шинэчилж цалингийн зээлийн сарын хүүг буурууллаа

Share Button

МУИС-ийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаатай арилжааны банкнуудад тодорхой санал хүргүүлсний дүнд Голомт банктай байгуулсан гэрээгээр цалингийн зээлийн сарын  хүү 1.2%-1.4% байсныг бууруулан зээлийн хугацаа, зээлийн хэмжээг харгалзахгүйгээр сарын хүүгийн хэмжээг 1.1% болгож, “Цалингийн карт, цалингийн зээлээр үйлчлэх ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгууллаа.

Шинэчилсэн гэрээний нөхцөл:

Гэрээний 6.1. Банк нь голомт банкны карт эзэмшигчид цалингийн зээлийн дор дурдсан нөхцөлийг санал болгоно. Үүнд:

ГОЛОМТ  банкны цалингийн зээлийн нөхцөл

Үзүүлэлт

Нөхцөл

Тайлбар

Зээлийн хэмжээ

50 сая ₮ хүртэл

Ерөнхий нөхцөлийн дагуу

Зээлийн хүү

1.1%

Тогтмол

Зээлийн хугацаа

30 сар хүртэл

Ерөнхий нөхцөлийн дагуу

Зээл олголтын шимтгэл

1.0%

Ерөнхий нөхцөлийн дагуу

 

Санхүү, төлөвлөлтийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар