Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй URGENT төсөл МУИС-д хэрэгжиж эхэллээ

Share Button

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэйЭнэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT төсөл МУИС-д хэрэгжиж эхэллээ.

Уг төсөл нь 2021-2023 оны хооронд нийт 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үндсэн зорилго нь Энэтхэг болон Монгол Улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдлыг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр дамжуулан, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх замаар сайжруулахад оршино. Төслийн хүрээнд дараах 4 ажил хийгдэнэ. Үүнд:  

  1. Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдэлтэй холбоотой бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдэд анализ хийж, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, менежментийн чиглэлийг нэмж оруулах, дээд боловсролын түвшинд ашиглах 6 модуль хичээлийг бэлтгэнэ.
  2. Европын Холбоо, Энэтхэг, Монгол улсуудын хамтрагч байгууллагуудын хооронд сургалт-судалгааны мэдээлэл солилцох боломж бүхий хамтарсан сургалтын платформ, цахим сургалтын үйлчилгээг бий болгож, түүгээрээ дамжуулан сургалтын чанарыг сайжруулна.
  3. Ажил олгогчдын оролцоог хангасан, уян хатан, практикт чиглэсэн сургалтын хандлага, агуулгыг бий болгож, энэ нь төслийн турш болон дараа ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
  4. Хамтрагч талуудын хооронд эрдмийн солилцоо, сургалт-судалгааны тоног төхөөрөмжийг хамтран ашиглах боломжийг бүрдүүлнэ.  

Төсөлд нийт 5 улсын 15 байгууллагууд хамтран ажиллана.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудас болон Facebook группээс авна уу.  

http://urgent-project.net/ 

https://www.facebook.com/groups/urbangreenblue 

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

Disclaimer

The European Commission support for the production of this publication does not constitute an endorsement of the contents which reflects the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein.

This project No. 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP has been funded by Erasmus+ CBHE program of the European Union.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар