МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилд Оюутны дотуур байранд оршин суух гэрээ байгуулан амьдарч байсан оюутнууд үлдэгдэл төлбөрөө авахдаа SISi мэдээллийн системд байршуулсан “Байрнаас гарах хүсэлтийн маягт”-ыг татан авч бөглөөд, уг маягтан дээрээ банк, дансны дугаараа бичиж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны дотор s_tselmeg@yahoo.com хаягаар ирүүлэхийг анхаарна уу.
Дотуур байрны төлбөрийн буцаалтыг дараах 3 төрлөөр хийхээр шийдвэрлэсэн болно.
- Сургалтын төлбөрийн өртэй 1-3 дугаар түвшний оюутнуудын төлбөрийг сургалтын төлбөрт шилжүүлэх. (SISI) данс руу.
- Хэрэв 2021-2022 оны хичээлийн жилд дотуур байранд орох хүсэлтэй бол байрны төлбөрт нь үлдээх.
- Төгсөх түвшний сургалтын төлбөрийн өргүй 4,5-р түвшний оюутан болон МУИС-ийн бус оюутны буцаалтыг оюутны хувийн дансанд шилжүүлэх.
Жич: Уг хугацаанд төлбөр буцаан авах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд байрны үлдэгдэл төлбөр дотуур байрны дараа жилийн төлбөрт шилжих болохыг анхаарна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС