“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, оронсудлал” ОУЭШ-ний V хурлыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, Монгол Улсын Шинжлэх УхаанТехнологийн Их сургуулийн Гадаад хэлний сургууль, ШУА-ийн ОУХ-ны хүрээлэн, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ХУИС, Сити сургууль хамтран 2021 оны 04 дүгээр сарын 22– ны пүрэв гарагт цахимаар зохионбайгуулна.
Тус хурал нь Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын түгээмэл хэлний (англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех) судлал болонсургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орон судлалыгМонголд эрчимжүүлэх, олон улсын харилцаа, оронсудлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхыг хөгжүүлэн, тэдний мэдлэгийг оюутан магистрант, олон нийтэд таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Хурлын зорилго:
Монгол улсад Европ судлалыг олон улсын харилцаа-оронсудлал, хэл-уран зохиол, орчуулга, түүх, соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэх; энэчиглэлээр ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын мэдлэгийг түгээх, тэдний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа европсудлалыг олон улсын харилцаa, орон судлал, хэл шинжлэл ба орчуулгазүй, гадаад хэлний боловсролын орчин үеийн сургалт – судалгааны чиг хандлагад ойртуулах, шинэ аргазүйд суралцах, мэдээлэл туршлага солилцох, цаашид хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хурлын хамрах хүрээ:
Холбогдох төрийн байгууллага, элчин сайдын яамд, олонулсын байгууллага, төлөөлөгчийн газар, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод Салбар хуралдаан:
ХУРЛЫН ХӨТӨЛБӨР