Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT” төслийн Үндэсний анхдугаар уулзалт 2021 оны 4-р сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтад нийт 5 байгууллагын 28 хүмүүс оролцож, 12 илтгэл хэлэлцүүллээ. Хэд хэдэн чухал сэдвүүд, үүнд үндэсний зохион байгуулалт, хичээл шинэчлэлт, хичээл шинээр боловсруулалт, цахим сургалтын платформ ашиглалт, цахим сургалт зохион байгуулалт, цахим шинжлэх ухаан хөгжүүлэлтийн талаар хэлэлцэж, Талууд нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Талуудын төслийн оролцоо, хувь нэмрийг нарийн тогтоолоо.
Уулзалтад МУИС-аас ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр, БХЦСТ-ийн дарга С.Отгонцэцэг, ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогт, Төслийн үндэсний зохицуулагч профессор О.Алтансүх нар оролцож, МУИС-ийн хамтын ажиллагааны бодлого, цахим сургалтын бодлого, сургалтын хөтөлбөрийн бодлогын талаар танилцуулав.
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Disclaimer
The European Commission support for the production of this publication does not constitute an endorsement of the contents which reflects the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein.
This project No. 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP has been funded by Erasmus+ CBHE program of the European Union.