МУИС-ийн Түүхийн тэнхимээс эрхэм оюутан, төгсөгч, багш нар болон олон нийтэд зориулан сонин мэдээ эрхлэн гаргахаар шийдэж, анхны дугаараа толилуулж байна. Хичээлийн жил бүрийн төгсгөлд гарах мэдээний дугааруудаас та бүхэн тэнхимийн академик орчинд сургалт, судалгааны тухайн жилд болж өрнөсөн онцгой үйл явдлуудын тухай хамгийн товч тодорхой мэдээллийг авах болно.
Цахим хэлбэрээр түгээгдэх мэдээний дугаар бүр МУИС-ийн ууган тэнхимийн нэг болох Түүхийн тэнхимийн ахмад үеийг залуу үетэй, шавь төгсөгч бүрийг багш профессоруудтай, оюутан суралцагч бүрийг бие биетэй нь уулзуулан золгуулж, ойртон нэгтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Түүхийн тэнхимийн Дугаар 1-ийг эндээс үзнэ үү: http://dep.num.edu.mn/history/?p=414