МУИС-ийн багш нарын оролцсон бүтээл NATURE сэтгүүлд хэвлэгдлээ

Share Button

МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн шинэ жил сайхан мэдээтэй эхлэж байгаад таатай байна. 2021 оны 9 сарын 1 өдөр NATURE Сэтгүүлийн (IF 49.96) 597 дугаарт МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн эрхлэгч, профессор Н.Баатарбилэг, ХШУИС-ийн ХБООИТ-ийн багш С.Бямбагэрэл нарын оролцсон The contribution of insects to global forest deadwood decomposition” сэдэвт бүтээл хэвлэгдэн гарсан байна (https://www.nature.com/articles/s41586-021-03740-8).  Тус сэтгүүлийн нүүрэнд уг бүтээлийг онцлон нүүр хуудсаа чимсэн байна.  

Тус судалгааны ажилд 70 улс орны 73 судлаачид 3 жилийн турш дэлхийн зургаан тивд бүс нутаг бүрийн ойг төлөөлж болох 55 судалгааны цэгт ойн унасан модны задрал хэрхэн явагддаг, уг задралд тухайн бүс нутгийн шавьж хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг нэгдсэн аргазүйгээр хийж, өгөгдөл мэдээллийг цуглуулан боловсруулалт хийж нэтгэж үр дүнг гаргажээ.  

Манай орны хувьд Сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэгт энэ задралын процесс хэрхэн явагддаг судалгааг МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвийн ойн санд хийж гүйцэтгэсэн байна.   

Тус сэтгүүлд  өмнө нь МУИС-ийн багш судлаачдын хамтран оролцсон 2 бүтээл хэвлэгдэн гарч байжээ.  

 

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар