МУИС болон Азийн хөгжлийн сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Азийн хөгжлийн сангийн 2021-2022 оны хичээлийн жилийн тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжлүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой.
Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 10 суралцагчид тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртэл нь тэтгэлгийг олгох юм. Анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийх болно.
Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллар
Шалгаруулах суралцагчийн тоо:
- Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 5 суралцагч
- ШУС-ХУС, НУС-д суралцаж буй 5 суралцагч
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын идэвхтэй суралцаж буй 2-р түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
- Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах (бичих шаардлагатай хэсгийг 1 нүүр бүтэн бичих)
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/ тамга шаардлагагүй
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад баримтууд)
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 10 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС