Боловсролын зээлийн сангаас 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. 2020-2021 оны хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох
2. 2021-2022 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэл буюу дараах мэргэжлээр:
- Биологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Утасгүй холбоо
- Өгөгдлийн ухаан
- Системийн аюулгүй байдал
- Хиймэл оюун ухаан
- Химийн инженерчлэл ба боловсруулалт
- Сэргээгдэх эрчим хүч
- Байгаль орчныг хамгаалах технологи
- Электроник
- Биотехнологи
- Био-Инженерчлэл
- Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
- Ойн инженер хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний суралцагчдад
3. 2021-2022 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр буюу “БИОЛОГИ” хөтөлбөрт шинээр элсэгч болон дээрх тэргүүлэх чиглэлийг сонгон суралцаж буй 2-р түвшний суралцагчдыг тус тус хамруулахаар шийдвэрлэсэн.
Дээрх нөхцөлийг хангасан суралцагчид Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 5.3-д заасан материалын шаардлагыг хангасан бичиг баримтыг бүрдүүлж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цагаас өмнө “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд утсаар ирүүлнэ.
- ШУС мэргэжилтэн Н.Бурмаа /77307730-1522/
- ХШУИС, ОУХНУС мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/
- БС, ХЗС мэргэжилтэн Ц.Бямбасүрэн /77307730-1519, 99137682/
“Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн хариуцсан мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.
ЖИЧ: БШУ-ны сайдын 2021 оны 9 сарын 6-ны өдрийн А/314 тоот тушаалаар баталсан хяналтын тоог баримтлан сонгон шалгаруулалтыг хийнэ.
МУИС-ийн нийт хяналтын тоо – 841 бөгөөд дараах байдлаар тогтоосон болно. Үүнд:
- 2020-2021 оны хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох хяналтын тоо – 802
- 2021-2022 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр суралцаж буй 3, 4-р түвшний суралцагчдын хяналтын тоо – 14
- 2021-2022 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр буюу “БИОЛОГИ” хөтөлбөрт шинээр элссэн элсэгч, дээрх тэргүүлэх чиглэлийг сонгон суралцаж буй 2-р түвшний суралцагчдын хяналтын тоо – 25 байхаар тус тус тогтоосон.
Иймд материал ирүүлсэн суралцагчдын хүсэлтийг хяналтын тооны дагуу голч дүнгээр нь эрэмбэлэн Оюутны хөгжлийн зээлд хамруулахыг анхаарна уу.
МУИС-ИЙН ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС