“Кибер аюулгүй байдлын ойлголт өгөх нь” сэдэвт цахим сургалт боллоо

Share Button

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжил, өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа
билээ. Кибер аюулгүй байдал гэдэг нь мэдээлэл, систем, сүлжээг гадны халдлагаас хамгаалах, зөвшөөрөлгүй хандах, мэдээлэл ашиглах, ил болгох, хуулах, өөрчлөх, устгах системийн үйл ажиллагааг тасалдуулах үйлдлээс хамгаалахыг хэлнэ.  Цар тахлын улмаас хүн төрөлхтөн цахимаар түлхүү ажиллах сорилттой зэрэгцээд кибер халдлагын тоо огцом ихэссэн судалгаа гарсан. Иймээс гарч болох эрсдлээс хамгаалахын тулд багш, ажилчдад мэдээлэл өгөх, сургаж бэлтгэх нь чухал ач холбогдолтой тул БХЦСТ-өөс “Кибер аюулгүй байдлын ойлголт өгөх” сургалтыг  2021 оны 09 сарын 16, 17-ны өдрүүдэд цахимаар /Microsoft Teams/ зохион байгууллаа.

Сургалтыг Оксфордын их сургуулид судлаачаар ажиллаж байгаа У. Ганбаяр /ХШУИС/ удирдан явуулсан бөгөөд сургалтад нийт 107 багш, ажилтан хамрагдлаа. 2021 оны 09 сарын 09 өдөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуультай (ҮБХИС) байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сургуулийн  19 багш, ажилтан энэхүү сургалтад оролцсон болно. Сургалтын хүрээнд цахим хэрэглээний аюулгүй байдлын талаарх тандалтын асуулга бэлтгэсэн бөгөөд асуулгад 91 багш хамрагдсан.

БАГШИЙН ХӨГЖИЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар