“MJEED-JR ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” онлайн хэлэлцүүлэг болно

Share Button

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Хамтарсан судалгааны хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан хуримтлуулсан судалгааны төслийн хэрэгжилттэй холбоотой туршлагыг хуваалцах “MJEED-JR ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” онлайн хэлэлцүүлгийг 2021 оны 11-р сарын 10-11-ний өдрүүдэд дараах 4 үндсэн чиглэлээр зохион байгуулна. Үүнд:

  • Судалгааны төсөл ба менежмент
  • Судалгааны төслийн үр өгөөжийг хүртэх нь
  • Судалгааны орчин, лабораторийн ашиглалтыг тойрсон асуудлууд
  • Япон Улсад зэргийн болон зэргийн бус сургалтаар суралцахуй

Төслийн үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага мэдээлэл солилцох, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор онлайн хэлэлцүүлгийг 2021, 2022 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

1000 инженер буюу “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж буй Хамтарсан судалгааны хөтөлбөрийн үйл ажиллагаа 2014 оноос эхэлсэн ба МУИС болон ШУТИС-ийн судалгааны тэргүүлэх 4 чиглэлээр 20 судалгааны баг Японы улсын 60 гаруй их, дээд сургууль болон судалгааны хүрээлэнгүүдтэй эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд, их сургуулиудын багшлах хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан судалгааны ажлын агуулгыг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор магистр, доктор, зэргийн бус болон зочин профессор хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн, сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулах, лабораторийг хөгжүүлэх зорилгоор хоер их сургуульд багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

“ИТДБ” төсөл хэрэгжүүлэх нэгж

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар