Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

Захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох, орчуулах үйл ажиллагааг зохицуулах журам
  2. 1 кредитийн өртгийн задаргааны талаар
  3. Элсэлтийн тайлан, мэдээ
  4. МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн санхүүжилтийн танилцуулга, квот батлуулах тухай
  5. МУИС-ийн ажилтны нэгдсэн үнэлгээний тайлан
  6. Бусад асуудал

ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР:

  1. МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох, орчуулах үйл ажиллагааг зохицуулах журмыг захирлын тушаал гарган батлахаар боллоо.
  2. 1 багц цагийн өртөгт тооцогдох зардлын задаргааг хэлэлцээд захирлын тушаал гарган баталгаажуулахаар шийдвэрлэв.
  3. МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын элсэлтийн мэдээ танилцуулав.
  4. “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн зарим төрөлд хяналтын тоо тогтоох талаар хэлэлцээд өмнөх оны хяналтын тоог хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
  5. МУИС-ийн ажилтны ажлын нэгдсэн үнэлгээний тайланг танилцуулав. Тодорхой шалтгааны улмаас үнэлгээнд ороогүй ажилтнуудыг үнэлгээнд нөхөж оруулах, мөн орон нутгийн салбар сургуулиудад багш ажилтны нэгдсэн үнэлгээг хийхээр шийдвэрлэлээ.
  6. Бусад асуудлын хүрээнд:
  • Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа Санхүүгийн аудитын шалгалт, Нийцлийн аудитын шалгалт ирсэн тухай мэдээлэл өглөө.
  • Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт Оюутнуудаас сургалтын явцын талаар авсан санал асуулгын мэдээг танилцуулав.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар