Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  500 ам. доллар

Тэтгэлгийн нөхцөл Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид
  • Голч дүн 3,0 ба түүнээс дээш байх
  • Суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
  • Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж мөн бичиг баримтыг хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар