Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газраас МУИС-ийн ажилтнуудад яриа, таниулга хийв

Share Button

Монгол Улсын ИХ Сургууль нь ЦЕГ-ын Хар Тамхитай Тэмцэх Газартай “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн багш, ажиллагсад, суралцагсдад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулан хамтран ажиллаж байгаа билээ. Хар Тамхитай Тэмцэх Газрын цагдаагийн ажилтнууд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэглэсэн хүнийг таних арга, илрэх шинж тэмдэг” сэдвээр яриа, таниулга хийв.

Яриа, таниулгад хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон МУИС-ийн ажилтнууддаа баярлалаа.

Бидний хүсэлтийг хүлээн авч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн бүрийн зайлшгүй мэдэж байх шаардлагатай, цаг үеэ олсон хэрэгтэй мэдээллээр яриа, таниулга хийсэн
ЦЕГ-ын ХТТГ-ын УСХАХ-ын хамт олонд баярлалаа

Сургалт, мэдээллийн ажил цаашид үргэлжлэн зохион байгуулагдана.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар