“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл болон МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үзүүлж буй дээд боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 1 сарын 18 -ны өдрийн 10.00 – 13.00 цагийн хооронд МУИС -ийн нийт багш нарын дунд нээлттэй хэлбэрээр, “Teams” программ ашиглан цахимаар зохион байгуулав.
Сургалт, хэлэлцүүлгийн зорилго чиглэл нь “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд”-ын суралцах нөхцөл боломж, үзүүлж буй дээд боловсролын үйлчилгээний хүртээмжийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах цаашид оюутнуудын суралцах боломжийг нэмэгдүүлэх талаарх санал, санаачилга гаргах, “Монгол Улсын их сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр (2020-2022)”-ийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Цахим сургалт, хэлэлцүүлэгт МУИС -ийн бүрэлдэхүүн таван сургуулийн багш нар оролцож, тодорхой санал, хүсэлтүүдийг гаргалаа.
Сургалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр
№ | Хугацаа | Сэдэв | Сургагч багшийн нэр |
1 | 10.00-10.30 | Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, үзэл баримтлал | Х.Сансармаа
/Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжлийн бэрхшээлийн судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн/ |
2 | 10.30-10.45 | Аутизм | Ш.Байгалмаа
“Хөөрхөн Зүрх” ТББ-ын урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн ажилтан
|
3 | 10.45-11.10 | МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, дэд бүтцийн хүртээмжид үнэлгээ хийсэн судалгааны үр дүн | Н.Батзориг
/Мэргэжлийн социологичдын холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал/ |
4 | 11.10-11.40 | Их дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих санхүүжүүлтийн тогтолцоо, эрх зүйн орчин | Н.Баасанжаргал
/Монголын хуульчдын холбооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, хуульч/ |
5 | 11.40-12.10 | Удирдлага, багш нараас хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах боломжийн талаар санал авах, санал солилцох, нээлттэй хэлэлцүүлэг | Б.Батчимэг
/”Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл/ |
Багшийн хөгжил, цахим сургалтын төв