МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд зохион байгуулж ирсэн “Шинэ багшийг чиглүүлэх сургалт” /New Faculty Orientation/ нь МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, багшийн эрдмийн ажлын онцлог, сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, тогтолцооны талаар анхан шатны товч ойлголт, мэдээлэл өгөх чиглэлээр зохион явуулж, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсон, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой.
Энэ удаагийн сургалт 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 13.00 – 16.00 цагийн хооронд цахимаар /”Teams” программ дээр/ зохион байгуулагдав. Цахим сургалтад бүрэлдэхүүн дөрвөн /ШУС, БС, ХЗС, ХШУИС/ сургуульд шинээр ажилд орсон багш нар оролцлоо. Тус цахим сургалт нь дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан болно.
Шинэ багшийг чиглүүлэх сургалтын хөтөлбөр
Хэзээ: 2022 оны 02 сарын 24-ний өдөр /13:00-16:00 цаг/
Хаана: “Мicrosoft teams” програмаар
13:00-13:10 Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн талаар
БХЦСТ-ийн эрхлэгч С.Отгонцэцэг
13:10-13:40 Байгууллагын бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам,
МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө товч танилцуулга
ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг
13:40-14:20 СИСи системийн тухай, системийн хэрэглээ
МТГ-ын мэргэжилтэн У.Цэцэгжаргал
14:20-14:50 Эрдэм шинжилгээний цаг, төсөл хөтөлбөр
ЭШХ-ийн ахлах мэргэжилтэн А.Сайнбаяр
14:50-16:00 Хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй,
БССТ-ийн зөвлөх профессор Ж.Даваа
Сургалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн МУИС-ийн алба нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд болон сургагч багш нартаа талархал илэрхийлье!
БАГШИЙН ХӨГЖИЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ