Жил бүрийн 4 сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулах “МУИС-ийн ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ 2022” арга хэмжээнд эрдэмтэн судлаач Та бүхнийг хүндэтгэн урьж байна.
Хэзээ: 2022.04.22-ны өдрийн 09:00-12:30 цаг
Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөө
Зохион байгуулагч:
МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв
Хамтран зохион байгуулагч:
Оюуны өмчийн газар
Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрхзүйн тэнхим
Холбоо барих: Утас: 77307730-1141, Имэйл: tto@num.edu.mn