Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 5-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн байгаль орчны өдөр нь 2022 онд “Цор ганц эх дэлхий” уриан дор зохиогдож байгаа бөгөөд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл, MУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимтэй хамтран “Цор ганц эх дэлхий” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.
Бүртгэлийн линк: https://forms.gle/YbUQdNNC62RB7Jt38