‘English Open Discussion’ чөлөөт ярилцлага зохион байгуулагдлаа

Share Button

Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс МУИС-ийн багш нарын хувийн болон мэргэжлийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд “English Open Discussion” буюу багш нарынхаа Англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор Англи хэл дээр мэргэжлийн болон бусад чөлөөт сэдвээр санал бодлоо солилцох чөлөөт яриа, хэлэлцүүлгийг 2022 оны 5-р сарын 18-ны өдөр Номын сангийн 204 тоот өрөөнд зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтын сэдэв нь ‘Sharing teaching experience’ бөгөөд зочин багшаар Fulbright хөтөлбөрөөр Монгол Коосен Технологийн Коллежид Англи хэлний багшаар ажиллаж буй Одри Кулберг /Audrey Kulberg/ оролцлоо. Чөлөөт яриа, хэлэлцүүлэгт оролцогч багш нар маань Англи хэл дээр өөрсдийн туршлагыг хуваалцан санал бодлоо солилцлоо.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар