Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөрт зориулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаагийн хурлыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Дарханы ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, Эко Ази БОМДС 2022 оны 6 дүгээр сарын 3-ны өдөр хамтран зохион байгууллаа. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг – Усны газар, Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Цэвэр агаарын түншлэл ТББ, Ерасмус+ хүрээнд хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь-TACMEE” төсөл дэмжин оролцов.
МУИС, МГТИС, ХААИС, болон ШМТДС-ийн нийт 23 оюутны аман болон ханан илтгэл амжилттай хэлэлцүүлж,
1-р байрыг МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан Н.Буянбилиг “Монгол орны Говийн бүс нутгийн хүлэмжийн хийн олон жилийн явц, цаашдын хандлага, дулааралд үзүүлэх нөлөө”;
2-р байрыг МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан Т.Болорчимэг “Туул голын гадаргын усны урсац болон чанарт үзүүлж буй газар ашиглалтын нөлөөллийн үнэлгээний судалгаа”;
3-р байрыг МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан Г.Батбаясгалан “Ундны усны бохирдол тодорхойлох, нитратын ионыг бууруулах туршилт судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзэллээ.
Усны газрын нэрэмжит шилдэг илтгэлээр МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан П.Энхжингоо “Ундны усны хатуулгийг байгалийн цеолит ашиглан бууруулах туршилт судалгаа”
Шилдэг ханан илтгэлээр МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р түвшний оюутан С.Ертай “Хуванцар хаягдлыг боловсруулах барилгын материал гаргах туршилт, судалгаа”
Цэвэр Агаарын Түншлэл ТББ-ийн нэрэмжит шагналаар МГТИС-ийн оюутан Л.Байгаль “Орхигдсон бичил уурхайн нөхөн сэргээлтэнд нүүрсний үнсээр дүүргэлт хийх туршилтын хөрсний шинжилгээ”
Эко Ази БОМДС-ийн нэрэмжит шагналаар Дархан-ХААИС-ийн оюутан Ч.Бямбадорж “Ахуйн органик хог хаягдлаар компост бордоо бэлтгэх технологи” нар шалгарч ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал хүртэв.
“Хүрээлэн буй орчны инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн тавдугаар бага хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан, багш, судлаач, дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлье.