МУИС Хэвлэлийн газар Pearson Edcation inc хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн багш нарын баг орчуулан эрхлэн хэвлүүлсэн “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГУУД” номын нээлт боллоо.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд нийтлэг ашигладаг, гурваас цөөнгүй удаа хянан, баяжигдаж хэвлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийг эх хэлнээ хөрвүүлж, хөтөлбөрийн үндсэн сурах бичгийн санг бүрдүүлэх нь өөрийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн стандартад нийцүүлж буй нэг илэрхийлэл билээ.
МУИС-ийн зүгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийг эх хэлнээ орчуулан багш, суралцагчдадаа хүргэхийг дэмжин санхүүжүүлдэг.
Энэ удаад олон улсад бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлийн багш, суралцагчдын ширээний ном болсон, 9 дэх удаагаа хянан, баяжигдаж хэвлэгдсэн, Pearson хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “Financial markets and institutions” сурах бичгийг Санхүүгийн тэнхимийн багш нар амжилттай эх хэлнээ хөрвүүлэн МУИС Хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж танилцууллаа.
“Санхүүгийн зах зээл ба байгууллагууд” сурах бичиг нь оюутнуудыг ирээдүйн ажлын гараанд бэлтгэхэд нь дараах онцлог чадваруудыг олгоход тусална. Үүнд:
- Mэдээллийн тэгш бус байдалтай холбоотой асуудлууд (Агентын)
- Ашиг сонирхлын зөрчлүүд
- Ажил гүйлгээний зардал
- Эрэлт, нийлүүлэлт
- Хөрөнгийн зах зээлийн тэнцвэр
- Үр ашигт зах зээл
- Эрсдэлийн удирдлага ба хэмжүүр