МУИС-ийн захирлын А/357 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан нийт 59 суралцагчдын материалыг тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болох сурлагийн амжилт, нийгмийн идэвх оролцоо, төлбөрийн дэмжлэг шаардлагатай гэсэн болзол шалгуураар үнэлж 6 суралцагчийг шалгарууллаа.
Суралцагчдын материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлж, тус сангийн санхүүжилт болон МУИС-ийн захирлын тушаалаар тэтгэлгийг олгох болно.
Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын нэрс
|
№ |
Овог | Сургууль | Хөтөлбөр | Түвшин | |
| 1 | Очирхуяг | Төгөлдөр | ШУС-НУС | Сэтгэл судлал | 3 |
| 2 | Алтансоёмбо |
Сайханцэцэг |
ШУС-НУС | Улс төр судлал | 3 |
| 3 | Ганбаяр | Ууганцэцэг | ШУС-НУС | Нийгмийн ажил | 3 |
| 4 | Тогтохбаяр | Аззаяа | ХШУИС | Статистик | 2 |
| 5 | Гансүх | Даваадулам | БС | Санхүү | 3 |
| 6 | Оюунтунгалаг | Мөнхзаяа | ХЗС | Эрх зүй |
3 |
Оюутан, төгсөгчийн хэлтэс

