NASA-ийн Джон Гленн Судалгааны төвийн эрдэмтэн, доктор Барамсайн БАЯРБАДРАХ “Орчин үеийн сансар судлалд цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв

Share Button

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ХШУИС-Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Цөмийн физикийн судалгааны төв хамтран зохион байгуулсан семинарт АНУ-ын Үндэсний Агаарын Тээвэр ба Сансарын Нислэгийн Захиргаа (NASA)-ийн Джон Гленн (John Glenn) Судалгааны төвийн эрдэмтэн, доктор Барамсайн БАЯРБАДРАХ “Орчин үеийн сансар судлалд цөмийн технологийн хэрэглээ” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, сурагч, оюутан, судлаачдын сонирхсон асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Доктор Б.Баярбадрах нь 1999 (бакалавр), 2003 (магистр) онуудад тухайн үеийн МУИС-ийн бүтцээр Физик электроникийн сургуулийн физикийн ангийн “Цөмийн физик”-ийн групп (minor) төгссөн. Тэрээр их дээд боловсролын байгууллагад багшлах ажлын гараагаа 2001 онд МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвөөс эхэлж байв. 2010 онд АНУ-ын Хойд Каролинагийн Улсын Их Сургуульд докторын зэргээ хамгаалж 2011 оныг хүртэл тус сургуульд судлаач, 2011-2017 онд анхны атомын бөмбөг бүтээгдсэн АНУ-ын Лос Аламос лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 2017 оноос NASA-д шилжин ажиллажээ.

2014 оноос МУИС-д Цөмийн технологи, Цөмийн инженерчлэлийн сургалтыг ХШУИС-ийн ХБИТ-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөр явуулж байна.

Доктор Б.Баярбадрахын их сургуулийн ангийн найзууд болох доктор Ц.Гантөмөр, доктор Н.Тэгшбаяр, хурандаа Түвшин-Эрдэнэ нар хүрэлцэн ирж, семинарт оролцсон нийт сурагчдад дурсгалын зүйл (профессор Ц.Гантөмөрийн гар бичмэл томъёо бүхий дэвтэр) гардуулсан юм.

Семинарт МУИС-ийн оюутнууд, МУИС-ийн харъяа Байгаль-эх лицей ахлах сургууль, Их засаг лицей сургуулийн сурагчид, эрдэмтэн судлаачид нийт 100 орчим хүн оролцлоо.

ХШУИС-Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Цөмийн инженерчлэл хөтөлбөр, Цөмийн физикийн судалгааны төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар