МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсээс Боловсролын үнэлгээний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Share Button

БШУЯ-наас Их, дээд сургуульд суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг шинэчлэн боловсруулж байгаатай холбоотойгоор журмын төсөлд тусгаж байгаа ЭЕШ-ын багцууд нь МУИС-д элсэх багц, хөтөлбөрийн шаардлагатай хэрхэн уялдах талаар болон Элсэлтийн журмын шинэчлэлд санал өгөх зорилгоор МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсээс санаачлан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн удирдлагууд болон тэнхимийн багш нар, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн удирдлага, Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц, ахлах мэргэжилтэн Энхжаргал, мэргэжилтэн Бямбасүрэн нар оролцов.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц их, дээд сургуульд суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмын төслийг танилцуулан багш нарын асуултад хариулт өглөө. Хэлэлцүүлгийн үеэр элсэлтийн журмын төсөлд тусгаж байгаа ЭЕШ-ын багцуудыг их, дээд сургуулийн хөтөлбөрийн элсэлтийн шаардлагатай нийцүүлэх зохицуулалтыг хийх талаар МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсийн элсэлт хариуцсан мэргэжилтнүүд болон багш нарын зүгээс олон саналыг гарган тавилаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар