Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.
Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 12 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллар
Тэтгэлгийн нөхцөл: Тэтгэлэг суралцагчид нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Суралцагчид тавигдах шаардлага:
- ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид
- Голч дүн 3,0 ба түүнээс дээш байх
- Суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт)
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 02-ны 15:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж мөн бичиг баримтыг хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу. Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn
Оюутан, төгсөгчийн хэлтэс