“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “ХАМТАРСАН СУДАЛГАА-БИЗНЕС ТҮНШЛЭЛ” уулзалт, семинар Япон Улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улсын Засгийн газар хооронд 2014-2026 онд байгуулсан гэрээний дагуу “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд  гарсан судалгааны үр дүнг бататгах, судалгааны ажлыг Япон Улсад сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг зөвхөн их сургуулиудын хооронд төдийгүй Япон-Монголын бизнесийн байгууллага, компани, хувь хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж инновацийн бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хамтарсан судалгааны цар хүрээг тэлж олон улсын томоохон сангуудаас хамтарсан судалгааны төсөлд  хөрөнгө оруулалт татах зэрэг зорилго бүхий “ХАМТАРСАН СУДАЛГАА-БИЗНЕС ТҮНШЛЭЛ” уулзалт, семинар Япон улсын Токио хотод 2022 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Төслийн зөвлөх Азиа сийд ТББ, Японы Sumitomo, Genesia, EKO, PASCO, SESJ зэрэг 100 гаруй бизнес, аж ахуйн нэгж байгууллагууд, Японы хамтрагч их дээд сургуулиуд ШУТИС болон МУИС-аас Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должингийн ахалсан хамтарсан судалгааны 7 баг аман илтгэлээр, 2 баг үзүүлэнгийн илтгэлээр судалгааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулж судалгааны үр дүнгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнес түншлэлийг хөгжүүлэх зорилгоор амжилттай оролцов.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн хамтарсан судалгааны 10 баг нь олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэл 120, дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл 44,  олон улсын эрдэм шинжилгээний илтгэл 201, дотоодын эрдэм шинжилгээний илтгэл 103, патент  20, гарааны компани 3 байгуулагдсан үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд судалгааны багийн хүний нөөцийг хөгжүүлэх Зэргийн хөтөлбөрт 44, Зэргийн бус хөтөлбөрт 84, Зочин судлаачаар 75 багш судлаач тус тус хамрагдсан байна.

Мөн тус төслийн санхүүжилтээр МУИС-ийн судалгааны 10 лабораторид сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий 3.1 сая долларын өртөгтэй 109 нэр төрлийн 148 ширхэг багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

МУИС-ийн Инженер Технологийн Дээд Боловсрол төслийн ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар