“Антропологийн археологи ба Эртний Монголыг ойлгоход түүний гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт лекц болно

Share Button

АНУ-ын Йелийн Их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор, нэрт монгол судлаач У.Ханичёрч (Prof. William Honeychurch) 2022 оны 12-р сарын 5-ны өдрийн 14 цагт МУИС-ийн I байрны Дугуй зааландАнтропологийн археологи ба Эртний Монголыг ойлгоход түүний гүйцэтгэсэн үүрэгсэдэвт лекц уншина. Профессор У.Ханичёрч 1989 онд АНУ-ын Калифорнийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1998 онд Мичиганы Их сургуульд магистрын зэрэг, 2004 онд Мичиганы Их сургуульд “Өвөр Азийн хаад ба дайчид: Нүүдэлчдийн улс төрийн зохион байгуулалт ба харилцааны талаарх бүс нутгийн орон зайн судалгаа” сэдвээр Антропологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд Булган, Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт хамтарсан гурван төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн тэрээр Төв Ази болон Монголын археологийн чиглэлээр 10 гаруй нэгэн сэдэвт болон хамтын бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн юм. Түүний бүтээлүүд нь ихэвчлэн Монгол нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн улс төр, нийгэм эдийн засгийн байдлыг археологийн баримтанд тулгуурлан сэргээн тодруулахад чиглэгддэг.  

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар