“Монголын өвөл” Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцагч оюутнуудын намрын улирлын аялал

Share Button

Оюутан,  төгсөгчийн хэлтэс  нь  хичээлийн  жил  бүр уламжлал  болгон  хоёр удаа  МУИС–д суралцагч  гадаад  оюутныг  дэмжих  үйлчилгээний  нэг үйл ажиллагаа   болох  “Монгол оронтой танилцах” намрын  аялалыг   ШУС-ийн  Хүмүүнлэгийн  ухааны  салбарын  Монгол  хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол  хэлний  бэлтгэл  хөтөлбөрийн “Монгол орон судлал”  хичээлийн  намрын  дадлагатай  хамтран  2022 оны 11 дүгээр сарын 2-нд  зохион  байгууллаа.

Монгол  хэлийг  судлан  суралцагч  оюутанууд  Монгол орны байгаль цаг уур, газрын  гадарга, хөрс  ургамал, ан  амьтан,  монголчуудын   хоол  хүнс,  гэр сууц  зэргийг танилцуулахад  энэхүү  аялал , дадлага  хичээлийн   зорилго  оршино.

Монгол оронтой танилцах намрын аялал,  дадлагаар Улаанбаатар  хотын  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Мэлхий хад”, “Арьяабалын бясалгал бүтээлийн хийд” байгалийн  цогцолбор  газар  очиж  монгол  орны  байгаль  цаг  уурын  онцлог, Буддын  шашин  соёлын  бүтээлтэй  танилцахын  зэрэгцээ  шилдэг “аян замын тэмдэглэл”, “шилдэг зураг” шалгаруулж, тэнхимд үзэсгэлэн гаргаж тайлан  хэлэлцүүлнэ. Аян замын тэмдэглэл  уг хичээлийн  явцын  үнэлгээнд  тооцогдох  болно.

Монголын өвлийн байгальтай анх удаа танилцаж буй  Ази, Африк оюутнууд

Оюутнууд домогт Мэлхий хадны өмнө 

 

Оюутан төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар