“Хотжилт ба хүрээлэн буй орчин – 2022” зөвлөлдөх уулзалт болно

Share Button

УРИЛГА

 

Эрхэм хүндэт таныг

“Хот төлөвлөлтийн асуудал ба шийдэл” сэдэвт

“ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН – 2022” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Зорилго: Шийдвэр гаргагч нарт тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

 Байрлал: МУИС-ийн Номын сангийн 502, 203 тоот болон 1-р байрны 320 тоотд

 Хугацаа:  2022 оны 12-р сарын 7-ны өдрийн 08:30 – 15:00

Ерөнхий зохион байгуулагч:

  1. МУИС, ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим – ХБООИТ
  2. ERASMUS+ Capacity Building in Higher Education
  3. ERASMUS+ Jean Monnet Actions in the field of Higher Education Teaching and Research

Хамтран зохион байгуулагч:

  1. “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал-URGENT төсөл”
  2. “Монгол улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE төсөл”
  3. МУИС-Шинжлэх Ухааны Сургууль
  4. МУИС-Бизнесийн Сургууль
  5. Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв- НБСШТ
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам – БОАЖЯ
  7. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн –УХЭШХ
  8. ШУА Газарзүйн-Геоэкологийн Хүрээлэн-ШУАГГЭХ
  9. Хот төлөвлөлт, судалгааны институт-ХТСИ

Хөтөлбөр

БАЙРШИЛ БА АВТО МАШИНЫ ЗОГСООЛ

Уулзалт болох газар: Засгийн газрын ордны зүүн хойд талд Монгол улсын их сургуулийн Номын сангийн 502, 203 тоот болон 1-р байрны 320 тоот өрөөнүүдэд тус тус болно.

Авто машины зогсоол: МУИС орчим авто машины зогсоол ховор тул таныг авто машингүй ирэхийг хүсье. МУИС-ийн автобусны буудлын урд талд авто машины төлбөртэй зогсоолтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: Уулзалт болох газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гадна, дотор орц, гарц, цахилгаан шаттай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар