Гадаадын Монгол судлаачдын Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Share Button

/English below/

Монгол Улсын Их Сургуулиас гадаадын монгол судлаачдын дунд монголын нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, Ш. Лувсанвандан, Б. Ринчен нарын нэрэмжит тэтгэлгийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго нь монгол судлалын тодорхой чиглэлээр ажиллаж байгаа гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино. 

Үүнд:

  • Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг- Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр,
  • Академич Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг- Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлалын чиглэлээр,
  • Академич Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг- Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлийг тус тус хамарна.

Нэрэмжит тэтгэлгийн болзол: Монгол судлалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх сонирхолтой 40 хүртэлх насны 3 хүртэл судлаачийг сонгон шалгаруулна.

Суралцагч нь 2023-2024 оны хичээлийн жилд 3 сарын хугацаагаар ирж тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдах буюу судалгааны ажил хийнэ. Суралцагч суралцах хугацаагаа өөрөө сонгож болно.

Тэтгэлэгт шалгаруулах хугацаа:

Тэтгэлгийн материалыг 2023 оны 7-р сарын 11 хүртэл infomonstudies@gmail.com хаягаар хүлээн авна. 2023 оны 7 сарын 25-ны өдрийн дотор тэтгэлэгт хамрагдах судлаачийг шалгаруулна. 

Бүрдүүлэх материал:

  • Боловсрол, ажлын туршлагыг илтгэх товч намтар буюу CV
  • Бүтээл болон оролцсон судалгааны төслийн жагсаалт
  • Аль тэнхимд хэний удирдлагад сурах, судалгаа хийх газар, суралцах зорилго, судлах судалгааны хамрах хүрээгээ тодорхойлсон хүсэлт бичиг
  • Монгол Улсын виз олгоход шаардагдах HIV тестийн бичиг (зөвхөн тэтгэлэгт шалгарсан судлаач бүрдүүлнэ)

Тэтгэлэг хүртэн суралцагчийн нөхцөл:

  • Холбогдох мэргэжлийн дагуу мэргэшсэн зөвлөх эрдэмтэн багштай байна.
  • Оюутны байранд үнэ төлбөргүй сууна. Оюутны байранд суугаагүй тохиолдолд байраа өөрөө хариуцна. 
  • Сарын 800.000 ₮-ийн тэтгэлэг авна.

Тэтгэлэг хүртэн суралцагчийн үүрэг:

    • Суралцах хугацаандаа харьяалагдах тэнхим эсвэл МСХ-нд илтгэл семинар тавина. 
    • Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх
    • Сургалт дуусах үед зөвлөхийн удирдлагаар судалгааны ажлын тайлан гаргаж, шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлд тайлагнана. 
  • Сургалтын хугацаанд МУИС-ийн дүрэм, бусад холбогдох журам, зааврыг мөрдөнө.

ANNOUNCEMENT OF 2023-2024 SCHOLARSHIP PROGRAMME THE INSTITUTE FOR MONGOL STUDIES THE NATIONAL UNIVERISTY OF MONGOLIA

The three Scholarship Programmes in the honour of Academician Ts.Damdinsuren, Academician Sh.Luvsanvandan and Academician B.Rinchen is now opened for international doctoral and postdoctoral researchers.

The main objective of these scholarships is to support young international scholars who are specialising in the fields of Mongolian Studies for taking advanced training and conducting fieldwork in Mongolia. 

The Scholarship Programmes: 

  • Academician Ts.Damdinsuren Scholarship is granted to scholars whose research focuses on Mongolian literature and history.
  • Academician Sh.Luvsanvandan Scholarship is granted to scholars whose research focuses on the Mongolian language, the Mongolian script and Altaic studies.
  • Academician B.Rinchen Scholarship is granted to scholars whose research focuses on Mongolian culture and tradition, anthropology and ethnology.

Application Requirements:

  • Scholarship will be granted to three selected international researchers who are under the age of 40 and pursuing their doctoral and post-doctoral research which is related to Mongolian Studies. 
  • A scholarship recipient should be able to start their research for 2023-2024 academic year and conduct their research in Mongolia for the period of three months. A scholarship recipient can choose their research period in Mongolia.

Scholarship Selection Process: 

  • Send your completed application documents to infomonstudies@gmail.com by July 11, 2023.
  • Selected scholarship recipient will be notified by July 25, 2023.

Application Documents:

  • Curriculum Vitae.
  • The list of publications including research projects undertaken. 
  • Letter of Intent should state objective and scope of your studies, the name and department of the supervisor at the National University of Mongolia and specify which scholarship an applicant is applying for. 
  • HIV test which is required for Mongolian visa (only scholarship recipient shall submit).

Scholarship Terms and Conditions:

  • A scholarship recipient shall work under supervision of a professor at the National University of Mongolia who is agreed to supervise the proposed research. 
    • A scholarship recipient shall be provided with an international student dormitory free of charge. If a scholarship recipient chooses not to live in the dormitory, researcher shall arrange their accommodation. 
  • The monthly scholarship will be 800,000 mnt. 

The Responsibilities of the Scholarship recipient:

  • A scholarship recipient shall give lecture and/or seminar on their research area at the Institute for Mongolian Studies, National University of Mongolia or at the affiliated department. 
  • A scholarship recipient shall produce and publish a research paper in an academic journal of their choosing as an outcome of scholarship. 
  • A scholarship recipient shall submit a written report to the Institute for Mongolian Studies on accomplishment of their research works completed during the scholarship period.
  • The recipient shall abide by the rules and regulations of the National University of Mongolia during the scholarship period.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар