Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу “Орон нутаг дахь зарим их, дээд сургуулийг цогцолбороор хөгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ” зохион байгуулах, МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх тэргүүлэх зорилт, МУИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөрийн багшийн цогц чадамжийг тасралтгүй хөгжүүлэх зорилгын хүрээнд МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулиудын багш нарт зориулан “МУИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024”-ийн хүрээнд сургалт, судалгаа, хувь хүний цогц чадамжийг хөгжүүлэх, сургалт, судалгааны хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр мэдээлэл өгөх иж бүрэн сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Тус сургалтыг МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуульд 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Сургуулийн бүтэц, дотоод дүрэм, журам танилцуулах, Сургалтын үйл ажиллагаатай холбоотой журмын танилцуулга, СИСи мэдээллийн системийн хэрэглээ, Эрдэм шинжилгээ, төслийн менежментийн системийн хэрэглээ, Багшийн хөгжлийн хөтөлбөр, Цахим сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн, сургалтын удирдлагын системийн хэрэглээ” зэрэг сэдвийн хүрээнд МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар, Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс зохион байгуулж байна.
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар
Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв